Төслийн тухай
2015-2018 онд БОАЖЯ, БСШУСЯ, ШХА хамтран хэрэгжүүлсэн  “Тогтвортой хөгжлийн боловсрол-I” төслийн хүрээнд боловсролын салбарт ТХБ-ын талаарх суурь ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжсэн.

2019-2022 онд хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн зорилго нь үндэсний хэмжээнд ТХБ-ын үзэл баримтлал, ойлголт мэдлэгийг гүнзгийрүүлэх, мөн Архангай, Булган, Орхон, Хэнтий, Хөвсгөл, Ховд аймаг, Нийслэлийн Баянгол, Сонгино хайрхан дүүргээс сонгогдсон ерөнхий боловсролын 30 сургуулийн түвшинд ТХБ-ын үйл ажиллагааг улам сайжруулж бэхжүүлнэ.

Төсөл нь БОАЖЯ, БШУЯ, ШХА болон Сангийн яамны албан тушаалтан, мэргэжилтнүүдээс бүрдсэн Удирдах зөвлөлтэй бөгөөд үндэсний түшиц байгууллагаар Боловсролын хүрээлэн (БХ), орон нутагт хэрэгжүүлэгч байгууллагаар (БОМСТ ТББ) ажиллаж байна.

Төслийн хэрэгжилт дараах бүтэцтэйгээр 3 түвшинд явагдах ба бүх шатанд харилцан уялдаатай ажиллана. Үүнд:
  • Макро түвшинд Техникийн зөвлөн зохицуулах үндэсний баг (ТЗЗҮБ) ажиллана. Баг нь БОАЖЯ, БШУЯ, МХЕГ, БХ, БОМСТ, МУБИС, ЦУНБХТ, БМДИ, БҮТ, НТБҮТ, МҮОНРТ гэсэн 11 байгууллагын төлөөлөл болон ОУ-ын зөвлөхөөс бүрдэнэ. ТЗЗҮБ нь салбар хоорондын үйл ажиллагаанд ТХБ-ыг уялдуулах, дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
  • Мезо түвшинд аймаг, дүүргийн Засаг даргын дэргэд ТЗЗОНБ ажиллана. Баг нь аймаг, дүүргийн ЗДТГ, БСУГ, БОАЖГ, НТБТ, МХГ зэрэг байгууллагын төлөөлөл, сургуулийн удирдлага, бусад мэргэжлийн албан хаагчдаас бүрдэнэ.
  • Микро түвшинд сургуулийн удирдлага, хамт олон, сумын ЗДТГ, ТХГН-ын захиргаа болон бусад төлөөллөөс бүрдсэн баг байна. Тус баг нь “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага”-ыг сургуулийн менежментэд нэвтрүүлж "ТХБ-ын төлөөх загвар сургууль" болгон өөрчлөх үйл ажиллагааг удирдана.